Монголын Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын музейн үзмэрийг баяжуулах зорилгоор гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдад албан бичгээр хандан өөрийн орны цагдаагийн байгууллагын иж бүрэн дүрэмт хувцсыг ирүүлэх хүсэлт хүргүүлээд байсан юм.
Энэ сарын 7-нд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсион Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар М.Лувсандоржтой уулзаж, Куба улсын Үндэсний хувьсгалт цагдаагийн иж бүрэн дүрэмт хувцсыг гардууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна