Уул уурхайн “түмний ундаа”

Их л олон хүнд хүртээмжтэй, улс орондоо үр өгөөжтэй байлгах гэж чадварлаг боловсон хүчнүүдийг удирдах төвшинд тавьдаг шударгуу салбар бол уул уурхай. Б.Бямбасайхан “Ньюком” групп, “Business councel of Mongolia” байгууллагаар овоглон байснаа нэг өдөр “Оюутолгой”-н ТУЗ-ийн Монгол талын гурван гишүүний нэг болсон. Бас л өндөр дээд тавилан биз. Цалин хангамж толгой эргэм, аа гэхдээ нээх шальтай хийгээд байх зүйлгүй мэт харагддаг нь нэгэнт олонд түгсэн хандлага. Даргын суудал хачин ээлтэй гэмээр залууг ёстой Түмний ундаа гэдэг шиг хаа сайгүй ажилд ороод явчихдаг гэдэг. Орох орохдоо доороос биш шууд дээрээс шүү. Тийм л тасарчихсан амьтан юм байх. Саяхан гэтэл өнөөх “тасархай” чинь халагдаж орхив. Хаашаа юм, цөөн жилийн томилгоотой 24-ийн цэцэрлэг шиг хооллож ундалж халамжилж байгаад гаргаад явуулчихдаг газар юм уу бүү мэд. Энэ утгаар бодвол Оюутолгой ч Түмний ундаа. Тэндээс уугаагүй “мал” үлдэх нь үү. Б.Бямбасайхан айхавтар толгойтойгоороо гайхагдан гарч ирж байсан цаг ард хоцорчээ. Баахан даргаас халагдсан намтартай хүнд дараагийн ажил ямаршуу байдаг юм байгаа юм бүү мэд. Эзэн нь өөрөө сэтгэл өвдөхгүй байхад энд тэндээс хэмлэж суугаа хүмүүс илүү загнаж байгаа юм болов уу. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    өдрөөр цүнх барьж шөнөөр согтуу нарын бөөлжис бөгс арчиж явбал 1 иймэрхүү л дээшилнэ дээ
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • зочин
    хэн даргын хамаатан юм бол..маш сайн татаастай залуу юм
    2017 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Ю хиидг юм болоо
    2017 оны 02 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025