Архидалтын хувь хэмжээг багасгахад Баянголчууд хувь нэмрээ оруулна

 Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас “Эрүүл Монгол Иргэн” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн сэдэв нь  дүүргийн иргэдэд архидалт ба түүний хор хөнөөлийг таниулах, архинд донтох өвчтэй хүмүүст туслах, урьдчилан сэргийлэх, сургалт явуулах, ганцаарчилсан болон гэр бүлд нь зөвлөгөө өгөх, ирээдүй хойч үеэ хамгаалах, Монгол улсын хэмжээнд архидалтын хувь хэмжээг багасгахад Баянголчууд хувь нэмрээ оруулахад чиглэгдсэн юм.

Хэлэлцүүлэгт Тамгын газар, Цагдаагийн хэлтсүүд, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс,Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч зэрэг 20 гаруй байгууллага, Гоё амьдрал ТББ, Цагаан амьдрал зэрэг 10 гаруй ТББ байгууллага, Улаанзагалмай нийгэмлэг,ААА нийгэмлэг, Монголын эрэгтэйчүүдийн холбооны нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.Цогтсугар, Гэр бүл, хувь хүн хөгжлийн үндэсний төвийн тэргүүн  Л. Сүхбаатар нар хамтран 6 баг болон хуваагдаж ажиллалаа.

Дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Энхтуяа нар хэлэлцүүлгийг чиглүүлэн ажилласан юм.

 Иргэдтэй хамгийн ойр ажилладаг салбар салбарын мэргэжилтнүүдийн хувьд амьдралд нийцтэй, хамгийн бодит санал, хэлэлцүүлгийг өрнүүлж, шинэ санаа, шинэлэг шийдлийг хамтран гаргаж чадсан. Ингээд дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой шинэ санааг газар дээр нь шууд шийдвэрлэн, цаашид хэрэгжих боломжтой  санаан дээр “Санал” хураан, хамгийн олон санал авсан ажлуудыг төлөвлөгөө боловсруулан ажиллах “ЗӨВЛӨЛ” байгуулахаар боллоо. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025