Амиа алдсан залуугийн хэргийг салгаж шалгахаар болжээ
2017/02/07

нгөрсөн сарын 29-ний өдөр “The Colors” амьд хөгжмийн хамтлагийн гишүүн, Баянзүрх дүүрэгт байрлах “Рояль Кэстл” орон сууцны хорооллын 12 давхраас унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Хэргийн газраас талийгаачаас гадна 11 хүн байсан бөгөөд тухайн үед хар тамхи хэрэглэж мансуурсан байж болзошгүй гэсэн асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байгаа. Учир нь хэргийн газраас хар тамхины төрөл болон гаанс олдсон байгаа юм. Харин тус хамтлагийн гишүүд болон ар гэрийнхэн нь талийгаачийг “The Colors” хамтлагийнхантай ямар ч хамаагүй шүү гэсэн тайлбарыг өгч эхэлсэн. Талийгаачийг сэтгэл санааны гутралд орсон байсан, золгүй байдлаар өндрөөс унаж амиа алдсан мэтээр хамтлагийнхан нь хэлж мэдүүлэг өгчээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, 12 давхраас унаж нас барсан хэрэг нь золгүй явдал байсан нь орон сууцны хяналтын камераар батлагдсан учир хар тамхины хэргээс салгаж шалгахаар болжээ. Хэргийн газар байсан 11 иргэнийг хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газарт хэрэг үүсгэн шалгаж буй юм. Улмаар дээрх иргэдээс авсан цус, шээсний шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин