Хүний амь хөнөөгөөд хэргийн газраас ЗУГТЖЭЭ

БЗД-10 Чулуун овооны зүүн зам, Автомаркетийн хойд замд амины Hyundai Sonata-6 автомашины жолооч Э гэгч нь явган зорчигч, БЗД-12 хороонд оршин суух О /62н.эм/-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхиж явсан байна.

БЗДЦХ-3  ХЖА а/хЖ.Ганзориг, д/а Д.Одхүү нар шуурхай илрүүлсэн.

Мөн БЗД-ийн 16-р хороо Шар хадны зам, Цайз захын урд замд амины Hyundai Sonata-6 автомашины жолооч Т нь амины Hyundai Verna автомашины жолооч Б,  амины Toyota Prius-20 автомашины А жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, зорчигч БЗД-19 хороонд оршин суух Б /28н.эр/ нарын 2 хүн гэмтсэн.

Жич: Амины Hyundai Sonata-6 автомашины Жолооч Т гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. /Др: 2.00%/

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025