”Гранд” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

Сайхан бүсгүй ... Орчлонгийн сайхан хүүхнүүд, гоо сайхан ертөнцийг аварна. Бид охид бүсгүйчүүдийн сайхныг магтсан олон сайхан өгүүлбэрүүдтэй.  Энэ дугаарт олон сайхан бүсгүйчүүд багтсан тул ингэж “уянгалаг” эхэлж байгаа хэрэг. 
Дугаарын зочин Монголын анхны топ модель, анхны эмэгтэй гольфчин хатагтай Б.Шатарцэцэг байлаа. Загвар өмсөгч, миссүүдээр баян бид анхдагчдыг мартах учиргүй. Монголын загварын ертөнцийн босго үнэхээр өндөр юм. Анхдагч нь хүртэл ийм гоё сайхан, цэмбэгэр, тэгш амьдралтай үлгэрийн гүнж шиг байхыг бодоход. Жинхэнэ мэргэжлийн хүн гэдэг өөр ажээ. Түүнтэй бид тун сонирхолтой халуун яриа дэлгэсэн. 
Олны танил бүсгүйчүүдийн бие давхар үеийн нандин агшнууд, залуу дуучин Х.Мөнгөнцэцэгийн тоглолтын сурвалжлага, New generation буланд шинэ үеийн шижигнэсэн халуухан залуус багтлаа. Халуун байна, халуун байна. 


Хэдий өвөл цаг ч гэсэн гэрэл зурагчид маань “ан”-д гарсан. Энэ өвлийн олны танил хүмүүсийн стиль ямар байгааг та сонирхоорой. Фэшн булан урт түрийтийн талаар болон стиллэг хатагтай нарын хувцасыг дурандсан. 
Энэ дугаараас эхлэн бид нэгэн шинэ буланг та бүхэнд хүргэж байна. “Гранд өрөө” булангийн анхны зочин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байлаа. Та албан тасалгаандаа ямаршуу суудаг вэ? Тухайн өрөөний дотоод засал, орчин, имиж эзнийхээ талаар бараг ярина шүү дээ. Хэрэв та биднийг өрөөндөө зочлуулахыг хүсвэл нээлттэй, холбогдоорой. Халуун яриа өрнүүлэнгээ таныг “доторлох” гэсэн юм. 
Олон ч хүнийг “доторлосон” нэгэн дугаараа танд өргөн барьж байна. Таалан болгооно уу. Хүйтэн өвлийн халуухан “Гранд” тантай үргэлж хамт байх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025