Зарим цэцэрлэгт сүү, цагаан идээ хандивлав

Тусгаар тогтнолын талбайд Чингэлтэй дүүргийн  өрхийн үйлдвэрлэгчид болон Архангай аймгийн зарим сумын малчид, үйлдвэрлэгчдийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй тус үзэсгэлэнд оролцогчид дүүргийн зарим цэцэрлэгт сүү, цагаан идээ хандивлав. “Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” Төрийн бус байгууллагаас Чингэлтэй дүүргийн утаажилт ихтэй хороодод үйл ажиллагаа явуулдаг 5  цэцэрлэгийн хүүхдүүдэд 1 тонн сүү цагаан идээ хандивласан юм. Архангайн үйлдвэрлэгчид 100 тонн  сүү, цагаан идээтэй иржээ. Үзэсгэлэн худалдаанд хурууд 10 мянга, хэвийн ааруул 12-15 мянга, цагаан тос 5000, өрөм 10-13 мянга, тавагны багц ааруул 150 мянган төгрөгийн үнэтэй байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025