
Их дэлгүүрт кино театр нээж энэ монголын хамаг л олны танил одуудыг нэг дор бөөгнүүлж орхисон залуу энэ дээ. Х.Жигжидсүрэн гэх дэгжин шар зангиат залуу киночдын гал тогооны хүн гэсэн. Өөрөө кино хийчихдэг тэрбээр олон улсын богино хэмжээний кино наадмаас шагнал хүртэж давхар давхар баяр болов. Урд нь “Тэнгис”-ийн суурийг тавилцаж байсан түүнийг мэдрэмжтэй, мундаг гэж ам хайргүй магтдаг юм билээ, салбарынхан нь. Хувь хүн нь тун аятайхны дээр зөөлөн сэтгэлтэйн илрэл нь сайн үйлсийн аянуудаар харагддаг гэсэн. Гар татахгүй, хойш суухгүй сайн үйлсэд оролцдог түүнийг сулхан улс төрч, бизнесмэнээс илүү өгөөмөр гэдэг. Урдахаа л хийсээр олонд танигдахаас ангид байсан Х.Жигжидсүрэн театрынхаа нээлтэн дээр гарч ирсэн. Нэг нууц задлахад Улаанбаатарчуудыг талбай дээр байсгээд л үнэн гоё тоглолт үзүүлэхээр цуглуулдаг “Саунд оф Монголиа”-гийн Х.Дамдинсүрэн түүний төрсөн ах гэсэн шүү.

Сэтгэгдэл (3)