Хүүхдийг галд БҮҮ ОЙРТУУЛ

БЗД-ийн 11-р хороо  “ГССҮТ-д түлэгдэж гэмтсэн 3 хүүхэд ирж хэвтлээ ” гэсэн мэдээллийг энэ сарын 01-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу алба хаагчид очиж  шалгахад: БЗД-ийн 11-р хороонд оршин суух 16 настай эрэгтэй С нь зууханд гал түлэхдээ савтай шатахуун хийснээс гал алдаж өөрөө болон 13 настай эмэгтэй Э, гурван настай эмэгтэй А нар түлэгдэж тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалаг та бүхэн бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихоос татгалзах хэрэгтэй юм. Мөн галын аюул, халуун ус, цахилгааны хор хөнөөлийг өсвөр насны хүүхдүүддээ захиж ойлгуулж байх нь гарч болох аюул ослоос урьдчилан сэргийлж буй хэрэг юм.

Д.Дуулим

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025