“Эмоци” продакшний жүжигчин Б.Баатархүүгийн хүү, амьд хөгжмийн “The Colors” хамтлагийн хөгжимчин Х 12 давхраас унаж нас барсан тухай мэдээлэл нийгэмд дуулиан тарьж байна. Түүнийг амиа алдахад хажууд нь нөлөө бүхий эрхмүүдийн хүүхдүүд байсан гэх мэдээлэл цацагдаад байгаа.
Тухайлбал, “Женко” Баттулгын хүү Хүлэгү, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог, УИХ-ын гишүүн агсан О.Чулуунбатын хүү зэрэг байжээ.
Д.Сугарын хүү С.Цог
С.Цогын хувьд өнгөрсөн удаад хар тамхины хэргээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жилийн ял авч, Өршөөлийн хуулиар суллагдаж байсан. Түүнтэй хамт мөн 12 залууг шүүж, зохих хариуцлагыг оногдуулж байсан билээ. Түүнийг дуучин Ч.Уранхолбоогийн дүү Ч.Номинхолбоотой гэр бүл болсон гэх мэдээлэл бий. Учир нь 2014 онд тэднийг сүй тавьсан талаар мэдээлэл сошиал сүлжээнд нилээн хүчтэй тархаж байсан билээ.
Ер нь сүүлийн үед хар тамхины хэрэгт ид хийж бүтээх, сурч хөдөлмөрлөх насан дээрээ яваа залуус ихээр холбогдох болсон. Мөн ихэнх тохиолдолд хөрөнгө чинээтэй айлын хүүхдүүд ийм асуудалтай тулгарч байгааг хууль хяналтын байгууллагаас анхааруулсаар байгаа.
Өнгөрсөн удаад Эрүүл мэндийн дэд сайн асан Т.Болдбаатар охин хар тамхины хэргээр шалгагдаж бөөн шуугиан тарьж байсан. Насны хувьд мөн дөнгөж 20 гарч яваа залуухан бүсгүй байсан юм.
Мөн 2015 оны зургаадугаар сарын 4-нд “Хархорин” захын босс, “Чингэс трейд” ХХК-ны ерөнхий захирал асан Ч.Лхагвадоржийн хүү Л.Цэгцбаатар хар тамхины хэргээр цагдан хоригдож байсан ч төд удалгүй суллагдаж байсан.
Энэ мэтээр хар тамхи, мансууруулах бодистой дэлхий нийтээр эрчимтэй тэмцэж байгаа ч дээрх төрлийн гэмт хэргийг зуун хувь таслан зогсоож чадахгүй байна. Манай улсад ч хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан, зуучилсан, тээвэрлэсэн гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байгаа аж.
Холбогдох байгууллагын өгсөн мэдээллээр сүүлийн таван жилд гарсан гэмт хэрэг, холбогдсон хүний тоо нь нэмэгджээ. Тухайлбал 2010 онд 15 гэмт хэрэг, 51 гэмт үйлдэлд 75 хүн холбогдож байсан бол 2011 онд 26 гэмт хэрэг, 61 гэмт үйлдэлд 107 холбогдож, хуулийн дагуу шийтгүүлсэн аж. Мөн 2012 онд хамгийн их буюу 36 гэмт хэрэг, 133 гэмт үйлдэлд 171 хүн холбогдсон гэх харамсалтай мэдээ байна. Харин 2013 онд 37 гэмт хэрэг, 77 гэмт үйлдэлд 99 хүн, 2014 онд 65 гэмт хэрэгт 132 хүн холбогдож, цагдаагийн байгууллагад шалгагджээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (18)