
Солонгос баян эрд тусалж хамт ажиллаж байгаад компанийг нь өвлөж аваа л биз. Өнөөх солонгос нь хүн л юм чинь хайрлан дурлаад бүх зүйлээ үлдээгээ л биз. Хүн юм чинь хөрөнгөжөөд бас амьдралаа зохиоё гэж нутаг нэгт монгол залууд сэтгэл алдраа л биз. “Сөүл”-ийн Г.Өнөрболор гэх энэ бүсгүйн нэр сонгуулийн өмнө, дараа тод дуулдсаар байлаа. УИХ-д нэр дэвшинэ гэж байгаад чимээгүй болсон. Харин дараа нь сайдын суудалд бараг суун алдав. Мөнгөтэй хүнийг битгий ад үз гэдэг л дээ. Г.Өнөрболор тэргүүтэй хэсэг бийлэгжүү нөхдүүдийг намд өргөсөн хандивынхаа хариуд сайд болох нь гэж нийгэм давалгаалав. Олны хэл амнаас айсан уу, хандив авсан намд харин ч сайхан тохироо болсон уу сайд болсонгүй. Ухах ухахдаа удам судар юутай хээтэй нь ухаж төнхөхдөө сайн олонх бүсгүйг айлгаж дөнгөлөө. Сайд ялаа хоёрыг сонингоор алчихдаг гэдэг. Энгийн иргэнээс бол хялгас ч үлдэхгүй намнуулах нь байна шүү.

Сэтгэгдэл (14)