Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 20 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.
2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 273 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 215 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн.
Тухайлбал: БГД-ийн нутаг Модны 2-н зүүн уулзварт амины T.Pruis маркийн автомашины жолооч М нь явган зорчигч 13 настай Х-г мөргөж гэмтээсэн байна.
Зам тээврийн ослын гаралт, түүнээс үүдэх хохирлын хэр хэмжээ нь хүмүүсийн зан үйл, ухамсар, ёс зүйгээс ихээхэн хамааралтай.
Хувь хүн өөрөө дүрэм, журмаа биелүүлж, сахилгатай, соёлтой хөдөлгөөнд оролцох нь бусдыг сайнаар үлгэрлэх бөгөөд хөдөлгөөний бусад оролцогчид дүрмээ биелүүлж, соёлтой байх нөхцлийг бүрдүүлдэг.
Явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэж байгаа хүнд зам тавьж өгөлгүй түүний хөдөлгөөнд саад учруулах, гарцад ойртох үедээ хурд хасахгүй байх, дуут дохио өгөх зэрэг жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалан явган зорчигчийн илтгэл алдарч, замын хаагуурч гарсан ялгаагүй гэдэг сэтгэгдлийг төрүүлэх нь бий.
Жолоочийн найдвартай ажиллагаа нь ёс зүйгээс маш их хамааралтай. Найдвартай, сайн жолооч даруу, ажил хэрэгч, сонор соргог, эрх зүйд хүндэтгэлтэй хандах зэрэг эерэг чанаруудыг өөртөө агуулж явдаг бол “Ослын эзэд” нь ажилдаа сонирхолгүй, хувиа хичээсэн, бүдүүлэг, хайхрамжгүй, бусдыг үл хүндэтгэсэн зэрэг сөрөг чанарыг агуулж явдагаараа аюултай.
ИЙМД ХҮН БҮР ХӨДӨЛГӨӨНИЙ “СОЁЛ НАДААС ЭХЛЭНЭ” ГЭЖ АЛХАМ ТУТАМДАА БОДОЖ ЯВАХ НЬ ЗҮЙТЭЙ ЮМ.
Сэтгэгдэл байхгүй байна