Эмоци” продакшний жүжигчин Б.Баатархүүгийн хүү, амьд хөгжмийн “The Colors” хамтлагийн хөгжимчин Х 12 давхраас унаж нас барсан тухай мэдээлэл нийгэмд дуулиан тарьж байна.
Тэгвэл болж өнгөрсөн үйл явдалтай холбогдуулж The Colors хамтлаг албан ёсны фэйсбүүк хуудастаа дараах зүйлийг нийтэлжээ.
-Бидний гэр бүлийн нэг гишүүн Б.Хүслэн маань Дэлхий гэх өртөөгөөр дамжин өнгөрч бидний хөгжмөөр дамжуулан хүмүүсийн ухамсарт хүрэх, цаашлаад соён гэгээрүүлэх үйлд туушдаа зүтгэсээр өөдөө нисэн одлоо.
Бид нарын тоглодог тоглоомын маань хожиж чаддаггүй, яаж давахыг нь мэддэггүй байсан үеийг маань Хүслэн давчихлаа... Хүслэн угаасаа л үргэж манлайлагч, шинийг илэрхийлэгч байсаар ирсэн тиймдээ ч бидний учрыг нь олохгүй байсан үеийн учрыг хялбархан олчих шиг боллоо. Одоо бүүр ч гоё үе дээр очихсон байхдаа...
Хүслэн Дэлхийн 2-р давхарт байгаа болохоор та нар ч бас байнга өөдөө харан алхаж цаадхан руугаа инээмсэглэж байгаарай!
(Зарим нэг итгэмээргүй итгэмээргүй мэдээллүүдэд итгэх эсэх чинь өөрийн чинь ухааны хэмжүүр мэдэг).
Б.Хүслэн 1995-2017
Сэтгэгдэл (12)