Загас: Санхүүгийн асуудалд аз сориод хэрэггүй

ХОНЬ - (3/21-4/19)
Таны амьдралаас сайн сайхныг хүртэх гэсэн хүсэл эрмэлзэл ер бусаар илэрч болзошгүй. Санхүү мөнгөний асуудалд хянуур ханд. Хэт үрэлгэн байхаас зайлсхийж, үрлэг зарлагаа нарийн төлөвлө. Хэн нэгэн хууль бус арга замаар мөнгөжих санал тавьж болзошгүй. Яасан ч автаж болохгүй шүү. Бусдад итгэж алдаа гаргахаас болгоомжил.

ҮХЭР - (4/20-5/20)
Хичээл зүтгэлээ төвлөрүүлж бүх ажлаа амжуул. Ганцаар ажилласнаас бусдын тус дэмийг авч хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй тул хамт ажиллагсдаасаа туслалцаа хүс. Мөн тэдний зөвлөгөөг ав. Настай хамаатан өвдөж сэтгэл түгшээнэ.

ИХЭР - (5/21-6/21)
Бусдад үнэлэгдэх, бусдын дэмжлэгийг хүлээх, нэр хүндээ дээшлүүлэх аятай боломж гарна. Олон нийтийг хамарсан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдана. Хүлээн авалт, баяр хийх, найз нөхдийн харьцааг сэргээхэд ээлтэй.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Ажил албаа эмхэлж, санаагаа бусдад зөвөөр ойлгуулахад сайн өдөр. Бусдад хандах хандлага тань ажил төрлийн бүтэмжийг тодорхойлно. Чухал ажлыг эхлэхийн өмнө хуучин ажлаа дуусгахыг хичээ. Та буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээж гэмшихэд сайн.

АРСЛАН - (7/23-8/22)
Аливаа ажил бүтэмжтэй байна. Санаачлагатай хүмүүс амжилтад хүрнэ. Шинэ санал бусдын дэмжлэгийг хүлээнэ. Шинэ юм сурах, шинэ мэргэжил  мэргэжил эзэмших нь хожим ашигтай. Санхүүгийн байдал сайжирна.

ОХИН - (8/23-9/22)
Аливаа ажил бүтэмжтэй. Санаачлагатай хүмүүс амжилтад хүрнэ. Шинэ санал бусдын дэмжлэгийг хүлээнэ. Шинэ юм сурах, шинэ мэргэжил мэргэшил эзэмших нь хожим ашигтай. Санхүүгийн байдал сайжирна.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Өнөөдөр ажилдаа чармайлттай, бусадтай харьцахдаа ухаалаг бай. Ажлынхаа тоон дүнд бус, чанарт анхаарах нь зүйтэй. Гэрээ хэлцэл хийх, бичиг баримтад гарын үсэг зурахдаа сайтар нягталж үз. Урьдны алдаагаа давтах, хүнд байдалд орох магадлал буй.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Сэтгэл санаа тогтворгүй байна. Хуучин ажил төрөл, гэр бүлийн өмнй хүлээсэн үүрэг хариуцлагаас,болоод сэтгэл санаа хямарч болзошгүй. Үдээс хойш сөрөг нөлөө багасч та арай илүү бүтээлч болно. Үүнд бас тантай таарах хуучны танил ч тодорхой нөлөө үзүүлнэ.  

НУМ - (11/22-12/21)
Мэдээллийн өдөр. Шинэ мэдээ мэдээлэл дунд эерэг ч, сөрөг ч мэдээлэл байна. Тиймээс цагийн ихэнхийг мэдээллийг боловсруулах, цэгнэхэд зориулна. Гэрээ хэлцэл, харилцаа холбоо чухалчлагдана. Анагаах ухаан, техникийн салбарт ажиллагсад ажил ихтэй байна. Холын замд гарвал сэтгэлд нийцсэн шинэ хүнтэй танилцана.  

МАТАР - (12/22-1/19)
Арилжаа наймаа хийх, санхүүгийн аливаа асуудлыг шийдвэрлэхээс зайлсхий. Бусадтай аль болох бага харьцаж, өөрийн ажилд л шамд. Мөнгө зээлдэх буюу зээлдүүлэх нь алдагдалд орох нөхцөл болох тул анхаар. Усан эмчилгээ, бие махбодыг цэвэршүүлэх арга засал үр дүнтэй.

БУМБА - (1/20-2/18)
Ойлгомжгүй бүхэн тодорхой болно. Өнөөдөр хүрээлэн буй бодит орчин таны мөн чанарыг илэрхийлж, сэтгэлийн гүн дэх бүхий л эмзэг асуудлыг уудлан харуулна. Оюуны хөдөлмөр эрхлэх, ном зохиол бичих нь ашигтай төдийгүй танд сэтгэлийн таашаал эдлүүлнэ.

ЗАГАС - (2/19-3/20)
Идэвхитэй эрэл хайгуулын өдөр. Ямар ч асуудлыг шийдвэрлэхэд хамтын зүтгэл шаардлагатай. Гэр бүлийн хүрээнд зөрчилтэй байгаа бол ойлголцоход тохиромжтой. Ганц бие хүнд сонин учрал тохионо. Тэр хэн нэгнээс бэлэг авах бололтой. Санхүүгийн асуудалд аз сориод хэрэггүй, алдах магадлалтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025