Монгол залуугийн толгойд буудсан этгээдийг эрэн сурвалжилж байна
2017/02/01

Өнгөрсөн долоо хоногт Канад улсын Калгари хотын “Эрнест Мэннинг” ахлах сургуульд суралцаж байсан 22 настай монгол залуу амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, гэмт этгээдүүд толгойдоо буудуулсан хохирогчийг эмнэлгийн үүдэнд машинаасаа гаргаж үлдээгээд явсан ч хохирогч эмнэлгийн тусламж авч амжилгүй нас барсан аж. Цагдаа нарын үзэж буйгаар хэрэг орон нутгийн цагаар оройн 19:00-21:00 цагийн хооронд гарчээ. Одоогийн байдлаар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. 

Гадаад харилцааны яамнаас ар гэрийнхэнтэй нь холбогдон, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд гэр бүлийнхнийх нь энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэхгүй байхыг хүсчээ.

Д.Дуулим

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин