Тамирчин, жүжигчин, манлайлагч 

Монгол охин Өмнөд Солонгосын Үндэсний урлагийн их сургуулийн “Шилдэг төгсөгч” болж, сургуулийнхаа нэрэмжит бөгжөөр шагнуулсан талаар саяхан хэвлэл мэдээлэлээр шуугиж байсан билээ. Тэгвэл тэр авьяаслаг охин маань эх орондоо ирчихсэн кинонд тоглож урилганд дарагдаад байгаа дуулдана. Түүнийг Бямбанямын Янжиндулам гэдэг.

Тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Амьдралоги” уран сайхны кинонд Гэгээнхүслэн хэмээх бүсгүйн дүрд тоглож үзэгчдын анхаарал татсан жүжигчдын тэргүүн эгнээнд явж байна. Тэрбээр спортын гимнастикийн Олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд улсын шигшээ багийн тамирчин байсан. Мөн “NTV” телевизээс зохион байгуулсан “Би бүжиглэж чадна” реалити шоуны тэргүүн байрын эзэн, 2015 онд Өмнөд Солонгосын Үндэсний урлагийн их сургуулийнхаа “Шилдэг оюутан” гээд чамгүй амжилтаараа үеийн залуусаа манлайлж яваа бүсгүй. Тийм ч учраас түүнийг товчхон тодорхойлоход тамирчин, жүжигчин, манлайлагч хэмээн нэрийдэж, ирээдүйд ихийг дуулгах жүжигчин хэмээн мэргэжил нэгт жүжигчид нь тодорхойлоод буй. 

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • anna
    энэ охин яахав бдаг л нэг царайтай охин л бсан юм бна лээ, тйим баян айлын охин юмуу?! хамраа монхорлуулж нүдэндээ давхраа оюулаад бас их өнгө орсон бн лээ, өөртөө их арчаатай мундаг охин бна лээ
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • zochin
    estoi goe xuuxen bainaa
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Zochin
    Yanaa mongol huuhnuud bugd adilhan tsariatai adil imijtei boljee. Yalgah arga alga.
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • сэлэнгэ
    сайхан бүсгүй байна лээ,амжилт
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025