Өндрөөс унасан залуугийн хэрэгт 12 иргэнийг сэжигтнээр татжээ

“Чингис” зочид буудлын хойно байрлах “Рояал Кэстл” хотхоны ... байрны 12 давхраас 21 настай залуу мансуурсан үедээ унаж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Залуугийн амиа алдсан шалтгааныг тогтоохоор Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн байцаагчид ажиллаж байгаа юм.

Мөрдөн байцаалтын явцад талийгаач хэргийн газарт найзуудтайгаа байсан нь тогтоогдсон бөгөөд одоогоор цагдаа нар талийгаачтай хамт байсан 12 залууг сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ. Улмаар тэдний шээс, цуснаас шинжилгээ авч, хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Дашрамд хэлэхэд, талийгаачийг Монголын нэртэй жүжигчний хүү гэсэн мэдээлэл гарсан бөгөөд албан бус мэдээлэлээр МУСТА Б.Баатархүүгийн хүү байсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025