
За бараг л хамгийн чимээгүй даруухан ажилладаг хүмүүс бол синхрон орчуулагчид байдаг. Саяхан АСЕМ болоход бид энэ мэргэжил ямар агуу сайхныг мэдэрлээ. Орчуулагч Э.Содонтогос элэг нэгтнүүдээ бүү хэл эх дэлхийнхнийг алмайруулав шүү дээ. Түүний насны төгс англи хэлтэн байдаггүй гэлцдэг. Тэгвэл энэ бүсгүй бол залуу үеийн нүүр царай болж буй синхрон орчуулагч Б.Саруул. Мөн л камерын үргэлж гадна үлддэг ч түүнийг танихгүй хүн ховор юм билээ. Эх орондоо Турк сургууль дүүргэж, Америкт боловсрол эзэмшсэн бүсгүй салбарын акулуудаасаа магтаал цөөнгүй сонсдог юм билээ. Түүний авьяас зөвхөн хэлний мэдлэгээр нь хэмжигдэхгүй. Монголын хамгийн анхны эрүүл мэндийн цайг эх орондоо оруулж ирсэн. Цайны соёл гэгч гайхалтай зүйлийг “Tea world beverages” брэндээр мэдрэх болсоор хэрэглэгчид удаж байгаа. Хотын А зэрэглэлд задгай цайны худалдааг тав тухтай орчинд явуулах, зөвхөн дугуй булантаар төсөөлдөг тэрхүү соёлыг түгээхэд энэ хөдөлмөрч залуу бүсгүй жинтэй хувь нэмэр оруулснаараа анхдагч.

Төсөөл дөө, тэр гоё цайнуудаас бэлгийн сет хүртэл байдаг гэхлээр манайд шинэ тутам зүйл. Б.Саруулын аав “Мон Сар” ХХК-ийн захирал, нууц ноёнтон охиныхоо тэмүүллийг дэмжиж харамгүй хөрөнгө оруулалт хийж өгсөн нь баргийн эцгээс гарахгүй л зориг. Бизнест адтай одтой үргэлж шинийг сэдэж чаддаг Б.Саруул залуу үеийн нүүр царай болж яваа чадварлаг бүсгүй. JCI-ийн бас л содон гишүүн тэрбээр гучаадхан насандаа дэндүү ихийг амжуулсан нь олны гайхашралыг төрүүлдэг юм билээ. Түүнийг орчуулагч Э.Содонтогосын шийрийг хатаах нэгэн гэдэг бол нөгөө хэсэг нь цайны соёл түгээгч хатан хаан ч гэх нь бий. Энэ насанд хөдөлмөрч бүсгүй өндөр хүндлэл хүлээсэн ч хувь хүний хувьд даруу төлөв учраас олонд танигдаагүй байж шүү.
Сэтгэгдэл (15)