Уурхайд тросс тасарч хүн амиа алджээ

Налайхын уурхайд хүн амиа алдах тохиолдол гарсаар байгаа. Энэ талын тоон баримтууд ч нилээн дээгүүр гарна. Хууль бус уурхайн асуудлыг нэг тийш болгож чадахгүй өдийг хүрсэн. Үүнээс болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол улирал харгалзахгүй гарч байгаа юм.

Өчигдөр л гэхэд, НД-ийн 3-р хороонд   “Эрүүл Мэндийн Нэгдэлд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 01-р сарын 30-нд авч шалгахад: НД-ийн 4-р хороонд суух  23 настай эрэгтэй Б нүүрсний бичил уурхайд ажиллаж байгаад ковшны тросс тасарч доош унаж  гэмтэл авч эмчлэгдэж байгаад нас барсан хэргийг НДЦХ шалгаж байна.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025