Энэ амралтын өдрүүдэд хүйтний эрч чангарч, хүчтэй цасан шуурга шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулан мэдээлэл хийлээ. Тус газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Манайхаас цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, цаг агаарын аюулт үзэгдэлт хүрэхгүй хэмжээнд ажиглагдсан тохиолдолд анхааруулах мэдээ гаргадаг. Мөн цаг агаарын аюултай үзэгдлийн хувьд сэрэмжлүүлэх мэдээ гаргадаг.

Энэ удаагийн цасан шуурга гамшигт үзэгдлийн хэмжээтэй байгаа учраас урьдчилан сэргийлэх мэдээ гаргаж байна. Тодруулбал, өнөө шөнө Өвөрхангай, Булган, Төв, Дундговийн нутгаар, маргааш өдөр Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Мөн өнөө шөнө Өвөрхангай, Төв аймгийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар, маргааш өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ. Өөрөөр хэлбэл гамшигт үзэгдэл болох тул ард иргэдэд анхааруулж байна” гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна