Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан өнөөдөр нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт хуралдаж байна. Хуралдаанаар Агаарын бохирдолыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэх юм.
Тус хуралдааныг Монголын Үндэсний олон нийтийн телевиз болон “UBS”, “MNC”, “TV5” телевиз шууд дамжуулан үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл байхгүй байна