Улс төржөөгүй найруулагчийн “сөрсөн базаа”

Ёстой солиортлоо сонгуулийн рекламанд бөмбөгдүүлж буй энэ өдрүүдэд үзэгчдийг байлдан дагуулж буй нэвтрүүлэг бол “Бригад” тэсч үлдэх реалити шоу. Солих хувцас, халаасны мөнгөгүй залуус аян замд гарч Монгол улсаа бүтэн тойрох аялал тун сонирхолтой өрнөж буй. Гоё сайхан, цатгалан, дэгжин байдлаа гайхуулах гэж хүн нэг бүр цахим сүлжээнд автаж байхад эсрэг зүгт гараад алхчихсан баатар бол тус нэвтрүүлгийн найруулагч О.Батзориг. Түүнийг үзэгчид “Шөнө дундын яриа”, “Хамгийн сайхан нь” киногоор нь андахгүй. Найруулдаг болгон сонгуулийн халтууранд жирийж байхад тун хачирхалтай сонголт гэлцэх болж. Шоунд оролцож буй залуусаас “Опозит” хамтлагийн А.Гантулга үе тэнгийнхнийхээ сонирхлыг ихэд татаж буй. Хотын цэмцгэр хархүү сахал үсэндээ баригдан “хөдөөжиж” ардын дуу дуулахаар мэрийж суралцан “хөгширч” буй явц сонирхолтой байлгүй дээ. Бусад нь ч бас сул хүмүүс биш. Ийм нэгэн сонирхолтой шоу сонгуулийн үеэр үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж байна даа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025