
Алдаагаа үнэнхүү ухамсарлаж найздаа найр тавьж эхэлсэн нь Аглуу, Бооёо хоёрын хайрлагдах шалтгаан. Амбий агсантайгаа гурвуулаа “Найзууд” гээд л тоглосон бол хичнээн сайхан гэж үнэнч фэнүүд нь шүүрс алдах. Эр улс иймдээ л удаан нөхөрлөдөг биз. Эхнэрээсээ бараг илүү үзэн биесээ хайрладаг юм гэнэ лээ. Аглуу залуу гэргийтэй гэж бас нэг “цоорхой”-г амьдралдаа үүсгэсэн ч одоо төвшин сайхан амьдарч буй. Гэргий нь стиллэг байдлаа онгорхой өмдөөр илэрхийлж нөхрөө чимсэн нь энэ. Хөгшчүүл бол хамаг буян нь хагархай цоорхойгоор нь гоожчихно гээд охидоо тас загнаж өмсүүлэхээргүй эд. Гэсэн ч моод бол моод. Арай ч энэ зэргээс болж том онгорхой үүсчихгүй байлгүй гэсэн шиг нөхөр бол сэрэмжлэнгүй харцтай явна даа.

Сэтгэгдэл (12)