Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 63 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.
2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 353 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 247 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээс авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгдсэн байна.
Тухайлбал: ЧД-ийн нутаг Дэнжийн 1000-н замд Хүчинт шонхор захын зүүн замд Эмсид ХХК-ны H.Aero City маркийн 540 маркийн автомашины жолооч О нь Kia Pregio маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 37 настай эрэгтэй Д нарын 2 хүн гэмтсэн.
Орон нутагт: Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын 9-р багийн төвд шороон замд Донг Фэнг маркийн ачааны авто машины чиргүүлийн хойд дугуйнд зам дээр тоглож байсан 07 настай эрэгтэй А нь дайрагдаж амь нас нь хохирсон.
Сар шинийн баяр, их дээд сургуулийн өвлийн амралт дуусах дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэх хандлагатай байна. Аливаа гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхэд жолооч таны хувь нэмэр хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийн санаарай. Учир ньолон улсын болон улсын чанартай орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хүн ба ачаа тээвэрлэх журмыг баримтлах, хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байх, алсын замд гарахдаа Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэн, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлж буй цаг агаарын мэдээнд ач холбогдол өгөх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд зөв аюулгүй тээвэрлэх, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшин өөрийнхөө болон бусдын амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайтар хангаж оролцохыг зөвлөж байна.
Сэтгэгдэл байхгүй байна