Хар тамхи: 10 жилийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж өнгөрөөнө
2017/01/25

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Батхүүд холбогдох хэргийг шүүгдэгч Э.Батхүү болон түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан гомдлын дагуу 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ.

Э.Батхүү нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авч хадгалсан, давтан борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар Э.Батхүүд чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 1 сар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Э.Батхүү болон түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Д.Дуулим

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Ардын хүү 10 гөлөгнүүд чинь дуу зохиох эрхээр шагнуулж бгаа юуи да
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин
    ардын хүүхдүүд 10-н жил,авилгачдын гөлөгнүүд тэнсэн юу болоод байна аа
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
Сонин хачин