ШТС-ын талбайд хүний аминд хүрчээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр "Шунхлай” ХК-ны шатахуун түгээх станцын талбайд Б-нь Г-тэй марган, улмаар цохиж, хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Баянхонгор аймгийн Прокурорын газраасМонгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүхээс 6 удаагийн ял шийтгэлтэй, хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдэжбайсан Б-г шүүхээс онц, аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 10 жил 6 сар 10 хоногийн хорих ял оногдуулан, ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025