Согтуурч, хоёр найзыгаа хутгалжээ
2017/01/25

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутагт оршин суух Б-нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж найз Н-ийн зүүн ташаа тус газар нь хутгалж хөнгөн гэмтэл учруулсан, Д-гийн баруун хөлийн гуян тус газар хутгалж амь насыг нь танхайн сэдэлтэйгээр хохироосон хэрэгт Өвөрхангай аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг Өвөрхангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн шүүх 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэм буруутайд тооцож, 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин