”Мунзуй” Нямдоржид холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаав
2017/01/24

Өчигдөр “Мунзуй” хочит Г.Нямдоржид холбогдох хэргийг шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд болж, хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ. Түүнд Эрүүгийн хуулийн 149.3 Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж, цагдан хориод удаж байна. Хэрвээ түүний гэм буруутайг шүүхээс тогтоовол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад оргон зайлахыг завдсан гэх шалтгаанаар Эрүүгийн хэргийн 261 зүйл заалтаар мөн нэмж шалгаж байгаа аж.

Прокурорын байгууллагаас Г.Нямдоржид яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байсан бөгөөд өчигдөр шүүх хурал нь болсон ч нэмж тодруулах зүйл байгаа гэсэн шалтгаанаар мөрдөн байцаалтад хэргийг буцаажээ. Ингэхдээ түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин