Сар шинийн баяр ойртож байгаа эдгээр өдрүүдэд автомашин, орон байр, аж ахуй нэгжүүдээс эд зүйл хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа талаарх мэдээллийг бид сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэсээр байгаа. Тэгвэл автомашин хулгайлж явсан хэрэг гарчээ.
Тухайлбал, СХД-ийн 32-р хороо “Эмээлтийн ногооны зоорины дэргэд ногоо ачсан автомашиныг хулгайлсан хүнийг барьсан байна” гэсэн мэдээллийг өнөө өглөө авч шалгахад, БГД-ийн 17-р хороонд суух 47 настай эрэгтэй Б-ын “Hyundai pronter” автомашиныг Төв аймаг Баянхангай суманд оршин суух 22 настай эрэгтэй У хулгайсан хэргийг СХДЦХ-1 шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна