Өвөл хүүхдээр морь унуулвал хуулийн хариуцлага хүлээнэ

Олон улсын болоод дотоодын хүүхдийн эрхийн байгууллагууд олон жил хурдан морь унаач хүүхдийн эрхийг ярьсны дүнд олон нийтийн ойлголт хандлага, эрх зүйн орчин сайжирсаар байна. Гэсэн хэдий ч жил жилийн цагаан сарын өмнөхөн “тухайн жилийнхээ өнгийг үзэх” гэж Дүнжингарав гэх мэт хаврын томоохон уралдаануудыг идэр есийн хүйтэнд зохион байгуулсаар ирсэн.

Өвлийн уралдааныг хориглож, хаврын уралдаан гэж нэрийдсэн томчуудын зугаанаас үүдэн сүүлийн гурван жилийн байдлаар 330-580 хүүхэд хүнд, хөнгөн бэртэл авсан тухай мэдээ бий.

Тэгвэл энэ оноос жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулбал Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай, хууль, Захиргааны хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болсон. Энэ мэтчилэн хүүхдийн эрхийн байгууллага болоод төр засгаас уг асуудалд анхаарал хандуулж, эхлүүлсэн ажлууд үр дүнгээ өгсөөр байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025