Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 694 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 536 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 23 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон байна. Ослын шалтгаан, хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 2 байсан боо зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртжээ.
Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 78 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.
Тухайлбал: ХУД-ийн нутаг Яармагийн замд T.Pruis 20 маркийн автомашины жолооч Б нь Honda fit маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч Б-н амь нас хохирсон.
Орон нутагт: Булган аймгийн Дашинчилэн сумын 1-р багийн нутаг Боргочингийн гүүрний баруун замд асфальтан замд T.Harrier маркийн Х жолоочтой автомашин онхолдож, зорчигч 24 настай, Н-ийн амь нас хохирч, 3 хүн гэмтсэн.
Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын урд замд T.Landcruiser маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 76 настай Ч-г мөргөж амь насыг хохироосон зэрэг осол хэргүүд бүртгэгджээ.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 19 дүгээр тогтоолоор 2017 оны 1-р сарын 17-ны 18:00 цагаас 20-ний өдрийг дуустал Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосонтой холбогдуулан эдгээр өдрүүдэд Замын цагдаагийн албанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 56,8%-иар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож гаргасан зам тээврийн осол 83,3%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байсан. Тэгвэл 1-р сарын 20-22-ны буюу амралтын өдрүүдээр 103 согтуу жолооч бүртгэгдсэн нь өмнөх “Архигүй өдрүүд”-ээс 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)