Төрсөн охиноо хөнөөсөн эмэгтэйг эрэн сурвалжилж байна
2017/01/23

Таны харж буй энэ эмэгтэйг хүн амины хэрэгт Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна.

Тодруулбал, Болормаа овогтой Лхагвацэрэн нь өөрийн нэг ой 20 хоногтой охиноо хөнөөсөн гэх хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа юм байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Б.Лхагвацэрэнг охиноосоо гадна өөр нэгэн хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Энэ талаар эх сурвалж "2015.07.21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр байрны гаднаас нэр хаяг тодорхойгүй 50-55 насны зүүн нүд хөхөрсөн эрэгтэй хүн ГССҮТ-д хүргэгдэн ирж нас барсан хэрэг гарсан. Тэр хэрэгт Б.Лхагвацэрэнг сэжиглэж байгаа" мэдээлсэн юм. Учир битүүлгээр амиа алдсан эрэгтэйн болон төрсөн охиноо хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж буй энэ эмэгтэйн талаар 70120132 гэсэн утсаар мэдээлэл өгч болох юм байна.

Эх сурвалж: Criminal.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин