Сар шинийн баяр дөхөөд ирэхээр хулгайн гэмт хэрэг эрс өсдөг. Энэ ч утгаараа амралтын өдрүүдэд гарсан гэмт хэргийн ихэнх дуудлагыг хулгай дээрмийн хэрэг эзэлжээ. Айл гэр, албан байгууллага, бүр орц хонгилоор явж хулгай хийсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлж шалгаж эхлээд байна.
Үүгээр зогсохгүй хулгай хийх зорилготой явж байгаад өндрөөс унаж гэмтсэн тохиолдол ч цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тиймээс иргэн та өөрийн эд зүйл, орон байраа харуул хамгаалалттай орхиж, аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм.
Хулгайн гэмт хэрэг үйлдэх гэж яваад өндрөөс унасан иргэний хувьд одоогоор ГССҮТөвийн яс үений тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Завхан аймаг Улиастай суманд оршин суух 28 настай У гэгч уг эрэгтэйн хувьд “ЭмТи”-Центерын 4-н давхрын .. тоот өрөөнөөс хулгай хийх гэж ороод цонхоор нь унаж гэмтэн тус төвд хүргэгдэн ийн эмчлүүлж байгаа аж. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)