
Өвөрмөц стильтэй энэ залуу бол яруу найрагч У.Баярсайхан. Түүнийг нэрт хөтлөгч Ш.Ёолк “Б.Лхагвасүрэнг санагдуулам, гэхдээ хэн нэг нь илүү дутуу гэсэн үг биш шүү. Цаг хугацаа харуулна” гэж үнэлсэн.Энэ залуу найрагч “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” номныхоо нээлтийг хийсэн. Ингэхдээ зүгээр ч нэг нээсэнгүй. Түүний шүлэг бүрийн утга агуулгыг илтгэх уран дүрслэлт зургуудын үзэсгэлэн хамт гарсан. Чин Ван Ханддоржийн өргөөнөө тавигдсан шүлэг, зургийн үзэсгэлэн цаанаа л өөр мэдрэмж агуулж байлаа. Зураач Г.Цэнгүнжав найрагч залуутай фэйсбүүк найз байж бие биенээ хөглөн санамсаргүй уран бүтээлд нэгджээ. Урд өмнө нь шүлэг дуу болж байснаас өөрийн уран зурагтай байхыг хараагүй тул содон мэдрэмж. Монголд анх удаа яруу найрагчийн шүлгээс зураач хүн хэрхэн санаа авч бүтээл төрүүлдэгийг харуулсан Шинэ Лхагвасүрэн гайхашруулж байна.

Сэтгэгдэл (1)