Хонь - (3/21-4/19)
Өнөөдөр нөхцөл байдал танаас илүү хариуцлагатай, туйлбартай байхыг шаардана. Хамгийн эгзэгтэй мөчид элдэв хориг саадтай тулгарахгүйн тулд өглөөнөөс эхлээд биеэ хэрхэн авч явахаа нарийн тооцох ёстой. Зардал гарах магадлал байгаа болохоор санхүүгийн хувиарлалтаа зөв хийх нь чухал. Хайр дурлалын асуудалд бодитой хандахыг хичээ. Хэт хийсвэр байвал хууртаж болзошгүй.
Үхэр - (4/20-5/20)
Ирээдүйгээ төлөвлөх, далд нууц байгаа зүйлийн мөн чанарт нэвтрэхэд сайн өдөр. Мэргэ төлгө тавиулбал үнэн бууна. Мөргөл залбирал үйлдвэл сэтгэл ариусна. Бусдад бэлэг өгч, өглөг буян үйлдвэл амжилтад хүрнэ.
Ихэр - (5/21-6/21)
Харьцаа холбоогоо өргөжүүлэх, туршлага солилцох, мэдээлэл авахад сайн. Олон нийтэд хандсан үг хэлэх, уриалга гаргах, олныг хамарсан арга хэмжгэ, цуглаан зохион байгуулахад сайн. Сурч боловсрох, мэдээллийн баяжуулалт хийх нь үр дүнтэй. Баяртай үйл явдал тохионо.
Мэлхий - (6/22-7/22)
Мэдлэг боловсролын өдөр Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг олж авахад сайн. Харилцаа холбоо өргөжинө. Өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэх, мөргөл үйлдэхэд сайн. Биеэ чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх, гоо сайхны засал хийлгэхэд үр дүнтэй. Дотны хүн анхаарал халамж тавьж баярлуулна. Аялал жуучлалаар явах, замд гарахад сайн.
Арслан - (7/23-8/22)
Болгоомжтой байх өдөр. Сарны сөрөг нөлөө ихсэх тул буруу шийдвэр гаргах, алдагдалд орох, юмаа алдаж гээх, бусдад мэхлэгдэх магадлал өндөр. Ажил хэргийн уулзалт, харилцаа холбоог аль болох багасга. Хуурамч өдөр тул харж байгаа бүхэндээ итгэх хэрэггүй. Шинээр ажил эхлэх, гэрээ хэлцэл хийхийг цээрлэ.
Охин - (8/23-9/22)
Мэдлэг боловсролын өдөр. Шинэ мэргэжил эзэмштх, мэдлэг олж авахад сайн. Харилцаа холбоо өргөжинө. Өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэх, мөргөл үйлдэхэд сайн. Биеэ чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх, гоо сайхны засал хийлгэхэд үр дүнтэй. Дотны хүн анхаарал халамж тавьж баярлуулна. Аялал жуучлалаар явах, замд гарахад сайн.
Жинлүүр - (9/23-10/22)
Танин мэдэхүй, мэргэ төлгийн өдөр. Өнөөдөр бүхэл төрлийн засал ном хийлгэх, сүм хийдэд очиход ээлтэй. Буруугаа хүлээх, мөргөл залбирал үйлдэхэд үр дүнтэй. Аливаад хөнгөн хуумгай шийдвэр гаргахаас зайлсхий. Оюуны хөдөлмөр эрхлэгсэд үр бүтээлтэй.
Хилэнц - (10/23-11/21)
Хүнд, амаргүй өдөр. Гэхдээ энэ нь муу өдөр гэсэн үг биш юм. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, санхүүгцйн асуудлаа шийдвэрлэх, худалдааны хэлцэл тохиролцоонд хүрэх, шинэ эд худалдан авахад сайн. Эрүүл агаарт гарч алжаалаатайлбап эрч хүч нэмэгдэнэ.
Нум - (11/22-12/21)
Болгоомжтой байх өдөр. Сарны сөрөг нөлөө ихсэх тул буруу шийдвэр гаргах, алдагдалд орох, юмаа алдаж гээх, бусдад мэхлэгдэх магадлал өндөр. Ажил хэргийн уулзалт, харилцаа холбоог аль болох багасга. Хуурамч өдөр тул харж байгаа бүхэн үнэн гэж итгэх хэрэггүй. Шинээр ажил эхлэх, гэрээ хэлцэл хийхийг цээрлэ.
Матар - (12/22-1/19)
Өнөөдөр та нийтэч байх тул ганцаар өдрийг өнгөрөөхийг хүсэхгүй. Уулзалт хийх, аялал зугаалгаар явахад ээлтэй сайн. Хэрвээ та хэн нэгэнд шинэ оны мэндийг хүргэхээ мартсан бол одоохон яриарай. Та сайн танихгүй хүмүүсийн хүрээнд ч хялбархан нэвтрэнэ. Шинэ танилууд хожим хэрэг болно. Холоос сайн хэл сураг ирнэ.
Бумба - (1/20-2/18)
Эрч хүчээр сэлбэгдэх өдөр. Бусдын хуурамч баг гээгдэж, үнэн дүр нь ил гарна. Та ямар ч ярвигтай нөхцөл байдлын учрыг олж, зохицуулж чадна. Аливааг шинээр эхлэх, хэт идэвхитэй хөөрүү байхаас зайлсхий. Хэл үгээ сайн хянахгүй бол тэмцэл маргаан үүснэ.
Загас - (2/19-3/20)
Өнөөдөр таны эцэг эх, садан төрөлтэй холбоотой сэтгэл зовоосон асуудал гарч, багагүй хүч цаг авна. Асуудалд тайван хандаж, ухаалаг байхыг хичээ. Хэт их ядрах, аливааг төлөвлөх, бүтэхгүй байгаа зүйлийг бүтээхээр зүтгэх нь муу. Үдшийг хайрттайгаа өнгөрөөвөл сайн.
Сэтгэгдэл байхгүй байна