Согтууруулах ундаа худалдах хоригийг цуцаллаа

Өнгөрсөн долоо хоногт согтууруулах ундаа байж болзошгүй зүйлээс хордож таван хүн нас барсан хэрэг Баянгол дүүрэгт гарсан билээ.

Шүүхийн шинжилгээний анхан шатны дүгнэлтээр тэднийг шингэн зүйлд хордож нас барсан болохыг тогтоож, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын  17-ны 18.00 цагаас энэ сарын 20-ныг өдрийг дуустал хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглосон.

Энэхүү шийдвэрийг өнгөрсөн өдрийн 00.00 цагт цуцаллаа. Иймд худалдаа, үйлчилгээний байгууллагууд хуучин цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025