“Мөнгөн өвөл” арга хэмжээ өнөөдөр болно

Биеийн тамир спортын газраас санаачлан зохион байгуулах гэж байгаа “Мөнгөн өвөл” арга хэмжээ өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. 

Тус арга хэмжээнд спортын чиглэлээр ажилладаг байгууллагуудынхан гурван төрлөөр өрсөлдөнө. Тодруулбал гүйлтийн цана, олс таталт, сагсан бөмбөгийн тэмцээнд уригдсан газрууд баг, тамирчидаа оролцуулах боломжтой юм байна.

Мөн уг арга хэмжээнд спортын алдартнууд ирэхээс гадна урлагийн олон арга хэмжээ болох бөгөөд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газар, Биеийн тамир, спортын газар болон 21 аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагууд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монголын цанын холбоо, Нийслэлийн аялал, жуулчлалын газар, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцох аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025