АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Конгрессын ордны өмнө тангараг өргөлөө.
Тэрбээр АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абраам Линкольн, 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама нарын тангараг өргөх ёслолын үеэр ашиглаж байсан библь дээр тэрбээр зүүн гараа тавиад, баруун гараа өргөн “Дональд Жон Трамп би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай!" гэж хэлсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна