Ахмад настанд өргөө цагаан гэр бэлэглэв

Баянзүрх дүүргийн 24-р хороонд гэр амьдардаг 63 настай Цэцэгээ эмээ болон 2 сартай бяцхан хүүхдийн талаархи мэдээлэл интернэтээр багагүй цацагдсан. Тэгвэл тэд маань хандив тусламж үзүүлсэн олон сайхан хүний буянаар шинэ гэртэй болж өвлийг өнөтэй давах нүүрс түлээ, дулаан хувцас гээд олон зүйлсээр дутхааргүй боллоо. Энэхүү сайн үйлсийн аяныг Эрээн хотод амьдардаг Өвөрмонголийн иргэн Алтансүх, түүний гэргий Батхишиг нар саанаачилж Өвөр, Ар монголын сайхан сэтгэлтэй залуус мөн “Доз интертаймент”-ын захирал Ш.Доржсүрэн болон А.Мөнгөнзул, Итгэл сэтгэлийн гүүр сан нар хамтран хийсэн байна. Монголын ард түмэн эвтэй байхдаа хүчтэй байж, итгэл найдварын галыг бадрааж чаддаг ард түмэн билээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтгуай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025