Ноцтой осол: Орон нутагт гурван хүн ослоор өөд болов
2017/01/20

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 345 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 313 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж,10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажилласан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан 1 жолооч бүртгэгдсэн байна.

Тухайлбал: ЧД-ийн нутаг Урт цагааны уулзварт T.Pruis маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь амины T.Pruis маркийн М жолоочтой автомашиныг мөргөж ослын газрыг орхин явсан.

Орон нутагт: Булган аймгийн Рашаант сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Тээг толгой” гэх газар асфальтан замд амины T.Estima маркийн автомашины жолооч Б нь Daewoo Ultranovus маркийн М жолоочтой автомашин, амины Lexus 570 маркийн С жолоочтой автомашинуудтай мөргөлдөж жолооч Б нарын 3 хүний амь нас хохирсон. 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 19 дүгээр тогтоолоор 2017 оны 1-р сарын 17-ны 18:00 цагаас 20-ний өдрийг дуустал Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосонтой холбогдуулан эдгээр өдрүүдэд Замын цагдаагийн албанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 56,8%-иар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож гаргасан зам тээврийн осол 83,3%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин