Авто замын зорчих хэсгийг цэвэрлэв

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын алба нэг машин, 14 замчны бүрэлдэхүүнтэйгээр Наадамчдын замд 16 000 у/м авто замын зорчих хэсгийн нуухыг цэвэрлэлээ.

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны тус газрын Засвар ашиглалтын алба нэг машин, 13 замчны бүрэлдэхүүнтэйгээр Наадамчдын замын 52 800 у/м явган хүний замын цас цэвэрлэж, авто замын зорчих хэсэгт нэг тонн бодис цацлаа. Ингэснээр жолооч болон явган зорчигчдын аюулгүй байдлыг хангаж ажиллав гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025