Хүүхдийнхээ бие рүү зүү шивж хөнөөхийг завджээ
2017/01/19

Өнгөрсөн долоо хоногт төрөөд 10 хонож байсан үрийнхээ амь насанд халдахыг завдсан аймшигтай хэрэг гарсан байна.

Хэрэг Баянхонгор аймагт үйлдэгдсэн бөгөөд эмэгтэйг иргэдийн мэдээллийн мөрөөр шуурхай илрүүлэн, саатуулжээ. Одоогоор тус хэрэгт аймгийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Тэрхүү эмэгтэй хүүхдийнхээ бие рүү зүү шивж хөнөөхийг завдсан байна. Мөн хүүхдийн бие рүү дутуу шивж орхисон байдалтай байсан аж. Улмаар аймгийн эмч нар хүүхдэд яаралтай тусламж үзүүлж амь насыг нь аварсан байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

Сонин хачин