Төв зам дээр 3 хүн дайрч, нэг хүний аминд хүрэв
2017/01/19

Замын цагдаагийн алба хаагчид  гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 12 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.

2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 417 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 363 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж,4 хүн хүнд хөнгөн гэмтсэн.

Тухайлбал: СБД-ийн нутаг Үйлдвэрлэл урлалын сургуулийн урд замд H.Elantra маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 20 настай, Э-г мөргөж гэмтээсэн.

Орон нутагт: Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Соёлын төвийн гадна асфальтан замд S.Forester маркийн автомашины жолооч Г нь Соёлын төвийн гадна замд зогсож байсан 3 явган зорчигчийг мөргөж 30 настай Б-н амь нас хохирч, 2 хүнийг гэмтээжээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, замын гадаргуу мөстсөн, хальтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч, зорчигч нар баталгаатай тээврийн хэрэгслээр хөдөө орон нутаг руу зорчих, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, жолооч та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, зөвшөөрөгдсөн хурдны дээд хэмжээг хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвших, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин