УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, ”Гацуурт”-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ

Монголын баячуудын гэрт хулгай орж, үнэт зүйлсээ алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн амны зургаан айлд хулгай орж, алтан бурхан, соёлын хосгүй үнэт эдлэлийг хулгайлсан байна. Хулгай хийсэн этгээдийг барьсан бөгөөд БНСУ-ын иргэн зартай хулгай Пак гэгч байжээ.

Пак нь БНСУ-д хэд хэдэн удаа хулгайн хэргээр шийтгүүлж байсан аж. Тэрбээр урьдчилсан байдлаар тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Хулгайд эд зүйлсээ алдсан айлын дотор УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан, Бизнесмэн н.Оргил зэрэг айлынх байгаа гэнэ.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025