Black Box театрын жүжигчин, найруулагч МУСТА Л.Эрдэнэ-Очир “Шүүдэр дундуур” уран сайхны киноны зураг авалтад оролцох явцдаа автын осолд өртөн маш хүнд гэмтэн, амь нас нь үхлийн ирмэгт тулж ирсэн ч уйгагүй эмчилгээ хийлгэсний хүчинд одоо алхаж явж чаддаг болсон гэнэ. Гэвч жүжигчин Л.Эрдэнэ-Очир тайзнаа дахин гарч, үзэгч олонтойгоо уран бүтээлээрээ эргэн мэндчилэхийн тулд БНСУ-д 60 сая төгрөгийн өртөгтэй хамрын мэс засалд орох зайлшгүй шаардлага тулгарчээ.

Тиймээс эмчилгээний зардалд нэмэр, тус болох үүднээс Black Box театрын хамт олон Сара Кейний "Солиорол" моно драмыг энэ сарын 21-ний 16:48 цагаас ганц удаа тайзнаа тоглуулахаар болжээ. Жүжгийн гол дүрийг жүжигчин Л.Эрдэнэ Очир бүтээх бөгөөд тус жүжгийн тасалбарыг үзэгчид хүссэн үнээ төлөн худалдан авах боломжтой ажээ.
Эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл байхгүй байна