Иргэд чанарын шаардлага хангаагүй архи согтууруулах ундаа хэрэглснээс болж амиа алдсан талаарх мэдээлэл гараад байгаа. Үүнээс болж аж ахуй нэгж, үйлчилгээний газруудад архи согтууруулах ундаа зарж борлуулахгүй байхыг холбогдох газруудаас үүрэгдсэн. Тэгвэл иргэд ганцхан шөнийн дотор нууцаар архи борлуулж байгаад баригдсан байна.
Тухайлбал,
-Нийслэлийн Иргэдийн Төлөөлгөчдийн хурлын 2017 оны 01 сарын 17-ны өдрийн № 19 тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд УБХЦГ-ын алба хаагчид хяналт тавьж ажиллахад: БГД-1 хорооны нутаг дэвсгэрт 01-р сарын 18-ны 00 цагийн үед ХУД-5 5 хороонд суух Б /эр.38н/ нь “Toyota Crown” автомашинд ОХУ-д үйлдвэрлэсэн нийт 12ш архийг хууль бусаар худалдан борлуулж байсаныг илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авч БГДЦХ-1 шалгаж байна.
-БГД-9 ”Горький ... тоотод суух М /эр.29н/ нь 01-р сарын 18-ны 00:50-д “Улаанбаатар” архи 0,5гр 1ш, “Сэнгүүр” 2.5л шар айраг 12ш-ийг хууль бусаар худалдан борлуулж байсныг эд мөрийн баримтаар хураан авч БГДЦХ-2 шалгаж байна.
-БЗД-13 “...” зочид буудал 01-р сарын 18-нд ЧД 12 хороонд суух С /эм.49н/-нь “Жигуловская” 2.25л шар айраг 6ш, “Соёрхолт” 0,5л архи 2ш, 0,75л архи 2ш-ийг хууль бусаар худалдан борлуулж байсныг эд мөрийн баримтаар хураан авч БЗДЦХ-3 шалгаж байна.
-БГД-9 ”...” зочид буудлын гадна “Toyota Рrius-20” автомашинд БГД-9 хороонд суух А /эр.25н/ нь “Соёрхол” архи 3ш, “Сэнгүүр” пиво 2.5л 12ш-ийг хууль бусаар худалдан борлуулж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч БГДЦХ-2 шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна