Шатрын хүү

Царай төрхөөрөө хоолоо олж, хүний хорвоод амьдарна гэдэг тэр бүр хүмүүсийн чадаад байх зүйл биш. Тэгвэл орчин үед "банш" Батаа нэрээрээ олонд танигдаж царай төрхөөрөө хоолоо олж одуудын тоонд гуйж биш гуядаж багтаж чадсан жүжигчин Батаа шинэхэн киноныхоо нээлтийг хийгээд удаагүй байна. Жүжигчин гэх мэргэжлийг эзэмшиж авсан болохоос үнэн хэрэгтээ "банш" Батаа жинхэнэ бизнес ухаантай сүйхээтэй эр юм гээч. Хошин урлагийн салбарт тэргүүлж түүгээр ч барахгүй "банш" Батаа нэрээ ашиглан өөрийн нэрийн брэндийн баншаа ч хүртэл гаргаад авсан сурагтай.  Цаг үеэ мэдэрч хөдөлдөг бизнесмэн ухаантай "банш" Батаагийн хийсэн үйлдлийг харсан үзэгч түмэн түүнийг ирэх сонгуульд УИХ-д нэр дэвшвэл нэгээр гарч мэдэхээр л хүн хэмээн хошигнож байхав дээ. Ямартай ч урлаг, бизнес хоёрыг хоршуулан хөдөлсөн шатрын хүү маань зогсолтгүй урагшилсаар.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Tiim yum shig baigaan.
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • zochin
    bodvol sain l jujigchin yum bailgui dee.
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025