ЧД-ийн 19-р хороо “Доод салхитын ... тоотод нас барсан хүн байна“ гэсэн мэдээллийг 01-р сарын 17-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, тус тоотод суух Х-ын нам даралтын зуух дэлбэрч ЧД-ийн 19-р хороонд суух 56 настай эрэгтэй З нь хүнд бэртэл авч нас барсан байна. Хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Нам даралтын зуух нь хэт халах үед шугаманд байгаа шингэн уур болж даралт ихэсхэд дэлбэрэх аюултай байдаг. Тиймээс иргэд дор бүрнээ сэрэмжтэй байж, анхаарал болгоомжоо алдахгүй байх хэрэгтэй юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна