Хонь
Өнөөдөр хариуцлагатай байх өдөр. Нөлөө бүхий хүмүүстэй харилцаа холбоотой байвал зохино. Учир нь таны авсан чухал мэдээлэл хожим нь аминд орно. Дээрээс танд хийж гүйцэтгэхэд амаргүй зүйлийг даатгах бололтой. Гэвч хичээж ажиллавал амжилтад хүрнэ. Мөн ажлын тайлан тооцоо нэхэгдэх магадлал буй.
Үхэр - (4/20-5/20)
Амьдралын шалгуур тавигдах өдөр. Тиймээс та өнөөдөр юу юунаас илүү ухаалаг байж, амьдралын аль ч хүрээний асуудалд хариуцлагатай ханд. Таны цаашдын амьдралыгтодорхойлох зарим нэг чухал үйл явдлын эхлэл тавигдах ба таны хандлагаас үр дүн нь хамаарна. Хүйтэн усны шидэт чанар өснө. Усаар бие сэтгэлээ ариусга.
Ихэр - (5/21-6/21)
Зөрчилтэй өдөр. Зайлшгүй хийх шаардлагатай уйтгартай ажил үүрэг болон шинэ содон санаа хоёрынхоо алийг нь барьж авахаа мэдэхгүй байна. Таны хүлээсэн үүрэг хариуцлага, гэр бүлийн үнэт зүйлдээ хандах хандлага, үзэл бодолд том өөрчлөлт орно. Бусдад өгсөн амлалтаа биелүүлэхэд сайн. Эцэг эхдээ санаа тавих хэрэг гарна.
Мэлхий - (6/22-7/22)
Сонирхолтой өдөр. Та идэвхи санаачлагатай байвал ямар ч зүйлийг хялбархан хийнэ. Аливаа асуудлыг шийдэхдээ хамт олноосоо дэмжлэг авч, санал бодлыг нь сонс. Стратегийн зөв төлөвлөлт хийсэн ажлыг эхлүүлж болно. Санхүүгийн байдал дундаж тул орлого зарлагаа тооцоорой.
Арслан - (7/23-8/22)
Хүч чадлаа дайчлан ажиллавал амжилтад хүрнэ. Эргэн тойрныхны санал зөвлөгөөг анхаарч сонсвол чухал мэдээлэл, сонирхолтой санааг олно. Өнөө тантай уулзах хүмүүсийг сайтар анхаар, учир нь тэдний дунд хожим нь таны амьдралд чухал нөлөө үзүүлэх хүн байна.
Охин - (8/23-9/22)
Баяр баясгалантай, өөдрөг цовоо байвал амжилтанд хүрнэ. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ хүмүүстэй танилцах, туршлага мэдээлэл солилцох нь ашигтай. Утга зохиол, урлагийн салбарт ажиллагсад бүтээл туурвил арвинтай байна.
Жинлүүр - (9/23-10/22)
Шударга ёс, харилцан нийцлийг эрхэмлэх өдөр. Шүүх заргын асуудлыг эхлүүлэх, чухал бичиг баримтад гарын үсэг зурах, шинээр ажилд ороход ээлтэй сайн. Алдагдсан харьцаагаа сэргээх, гэр бүл болох, сэтгэлээ нээхэд сайн. Тууштай байвал амжилтад хүрнэ.
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр нөхцөл байдал танаас илүү хариуцлагатай, туйлбартай байхыг шаардана. Хамгийн эгзэгтэй мөчид элдэв хориг саадтай тулгарахгүйн тулд өглөөнөөс эхлээд биеэ хэрхэн авч явахаа нарийн тооцох ёстой. Зардал гарах магадлал байгаа болохоор санхүүгийн хувиарлалтаа зөв хийх нь чухал. Хайр дурлалын асуудалд бодитой хандахыг хичээ. Хэт хийсвэр байвал хууртаж болзошгүй.
Нум - (11/22-12/21)
Чухал ажлыг эхлүүлэхэд таатай бус. Аз сорих, шийдвэр гаргах, аливааг бүтээхээр улайран зүтгэх нь муу. Холын аянд гарах, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, гэрээ хэлцэл байгуулах нь үр дүн муутай. Аливаад үл ойлголцох байдал үүсгэхээс зайлсхий.
Матар - (12/22-1/19)
Энэ өдөр таны танин мэдэх эрмэлзэл эрс нэмэгдэнэ. Тиймээс та харь орны ёс заншил, шашин шүтлэг гээд аялах жуулчлалтай холбоотой бүхэнд сэтгэл татагдана. Мэдлэгийн хүрээгээ тэлэх, сурч боловсрохтой холбоотой аливаа үйлдэл амжилттай байна. Нөгөөтэйгүүр илүү шашинлаг, гүн ухаанч болох тул аливаад хандах хандлагад тань энэ байдал тусгалаа олно.
Бумба - (1/20-2/18)
Амьдрал ахуйгаа цэгцлэх, шинэ ажил үйлс эхлэхэд тохиромжтой өдөр. Чухал ажлыг эхлүүлэх, азаа сориод үзэх, эрэл хайгуул хийх өдөр. Мөнгө санхүүгийн асуудал амжилттай шийдэгдэнэ. Биоэнергийн нөхөх эмчилгээ үр дүнтэй. Аян замд гарахад таагүй.
Загас - (2/19-3/20)
Идэвхитэй өдөр. Залхуу хүрмээр санагдаж байлаа ч энэ өдрийг хий дэмий өнгөрөөхгүй байхыг хичээ. Үдээс өмнө ажилдаа арай налгар хандаж болох хэдий ч үдээс хойш идэвхитэй байж, чухал ажлаа амжуул. Шинэ хүнтэй танилцах, түншийн харьцаагаа өргөжүүлэхэд сайн.
Сэтгэгдэл байхгүй байна