Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 384 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 336 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан,хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцосн жолооч 1. Сургуулийн насны 1 хүүхэд ам тээврийн осолд өртсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
ЧД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, “Энхтайван найрамддлын ордон”-ы автобусны буудлын замд "Аз сервис" ХХК-ны Baw WG120 маркийн троллейбусны жолооч Г нь замын хажуугийн троллейбусны шон мөргөж зорчигч 32 настай эрэгтэй У нарын 7 хүн гэмтсэн.
Орон нутагт: Өмнөговь аймгийн Баян-овоо сумын Могой багийн нутаг Ухаа худгаас хашуун сухайт чиглэлийн асфальтан замын 82 дах км-т Foton маркийн авто машшины жолооч Э нь T.Mark-2 маркийн М жолоочтой авто машинтай мөргөлдөж 24 настай эмэгтэй Ц нь ой хүрээгүй хүүхдийн хамт амь нас нь хохирч 2 хүн гэмтсэн.
Сар шинийн баяр дөхөж орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, өөрийнхөө болон бусдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөмж, зааврыг биелүүлээрэй.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд тусгайлан заасан байдаг. Үүнд:
-Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явагч машин механизмыг ашиглахыг хориглоно.
-Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан, үйлдвэр болон тухайн улсын үндэсний стандартын шаардлагад бүрэн нийцсэн байна.
-Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн хэрэгслийг тодорхой хугацаанд техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамруулж байх шаардлагатай байдаг.
-Жолооч замын хөдөлгөөнд оролцож яваа үед хөдөлгөөнд ноцтой аюул учруулах, эвдрэл, гэмтэл илэрвэл хөдөлгөөнөө цаашид үргэлжлүүлэхийг хориглоно.Харин дээрхи гэмтлээс гадна Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заагдсан бусад эвдрэл, гэмтэл илэрвэл түүнийг засах, бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /грааш/ буюу засварын газарт очно.
Сэтгэгдэл (1)